Өчигдөр өдөр 18 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан манлай” ХХК-ийн баригдаж байгаа барилгын сантехник угсралтын ажил гүйцэтгэж байсан 4 иргэн нуранги шороонд дарагдсан хэрэг гарчээ. 18:26 цагт дуудлага хүлээн авсан Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж шороонд дарагдсан иргэн Т /21 настай, эрэгтэй/, Э /24 настай, эрэгтэй/, М /37 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д, нас барсан иргэн Ц /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 2 )
хүн гишгэх газаргүй болтол барилга барьж бгаа. 16 давхар барилгын сантёхникын нүх ухаад шороонд дарагдсан гэсэн. шороогоо зайтайхан гаргах зай байхгүй :(( :-t
Haramsmaar baih um hairan saihan zaluu hun um maanii bad mi hum, busad n ch bas bagahan l bertej gemtsen baigaasai daa