Наадмын түрүү бөхөд “Ланд Крузер-200” бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 09

Улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Ланд Крузер-200” автомашиныг бэлэглэх юм байна. Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа “Тоёота” компани энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Тоёота компанийн Ланд Крузер-200 автомашинаар шагнах болон баяр наадмын бай шагналын талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд НЗДТГ-ын Б танхимд 11:30 цагаас мэдээлэл өгөх юм байна. Энэ үеэр түрүү бөхийн бай шагналд өгөх автомашиныг Чингисийн талбайд танилцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top