Тушаал өгсөн нь гэмгүй үлдэж, тушаал дагасан нь хэрэгт унадаг Монгол

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Өнгөрсөн оны есдүгээр сард “СЭҮ 00-23” улсын дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай  охиныг мөргөж амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тухайн үед урсгал сөрж яваад осол гаргасан “СЭҮ 00-23” улсын дугаартай цагдаагийн автомашин дотор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан бөгөөд дэд хурандаа Б.Саранбаатар жолоочдоо урсгал сөрөх үүрэг өгснөөр энэ хэрэг гарсан байдаг.
 
Анхан шатны шүүхээс Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн ял оноосон бөгөөд тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Өнөөдөр 10.00 цагт Давж заалдах шатны шүүх Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
 
Хохирогч болон шүүгдэгч талын төлөөлөл өмгөөлөгч нь Ц.Ууганбаатарын дарга Б.Саранбаатар ямар нэг ял шийтгэлгүй өнгөрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Учир нь  түүний хууль бус тушаалаас болж дээрх хэрэг гарсан гэж үзэж буй юм. Энэ хэрэг тушаал өгсөн нь гэмгүй үлдэж, тушаал дагаж яваад хэрэгт унавал хохино болдог өнөөгийн нийгмийн дүр төрхийг бодитоор харуулав. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(103.229.123.89) 2025 оны 03 сарын 13

deeree neg ulaan gerel tavsan har sonata nuud ih dalchignanaa

1  |  0
Штерлиц(150.129.143.189) 2025 оны 03 сарын 13

Тушаал өгсөн дарга тулалдаан эрсдэл гаргавал өөрийн хар толгойгоороо хариуцдаг тулалдааны дүрэм бий, тийм учраас даргыг нь цэргийн хээрийн шүүхээр оруулбал таарна.

1  |  0
зөв(202.179.20.95) 2025 оны 03 сарын 13

жолооны дүрэм зөрчих эрх нь цагдаад байгаа тэхдээ асуудал гархад хариуцлагаа өөрөө хүлээх хуультай тушаал өгсөн нь биш тушаал биелүүлж байгаа нь жолоо барьж явсан жолоочын анхаарал сонор сэрэмжтэй холбоотой осол учраас зөв шийдвэр байна

1  |  0
цагдаа(202.179.29.104) 2025 оны 03 сарын 13

Цагдаа тушаал биелүүлэхгүй байвал яах бол гэдгийг эрхэм ИИИИ та мэдэхгүй л байна даа. Наанадаж ажил байхгүй, цаашилбал амьдрал үгүй болно шүү. Ойлгоорой

1  |  0
ииии(202.179.13.55) 2025 оны 03 сарын 13

цэрэг л тушаал үг дуугүй биелүүлдэг юм цагдаа бол хуулийн дагуу биелүүллэг хууль бус бол биелүүлэхгүй байх бүрэн эрхтэй шүү дээ

1  |  0
Setgegdel(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Khuniig dair gej tushaal ogoogui ni todorhoi baih joloochiin tuhaid ter tusmaa ursgal sorj yavaa tohioldol mash anhaaral bolgoomjtoi yavah yostoi baisan baihaa

1  |  0
zochin(150.129.141.126) 2025 оны 03 сарын 13

huniig dair gj tushaagaagui bailguidee bolgoomjtoi yvah estoi baisan baih er ni ursgal surj yvj baij anhaaraltai yvah baisan

1  |  0
Я.Жаргалсайхан(202.179.20.81) 2025 оны 03 сарын 13

Тушаалаар байсан юм бол жолоочийг хэлмэгдуулэх хэрэг байсан юм уу?

1  |  0
saranbaas(150.129.142.23) 2025 оны 03 сарын 13

lalar

1  |  0
Zochin(150.129.142.23) 2025 оны 03 сарын 13

Tushaal ugsun ded hurandaag shorond hiih heregtei muu lalaryg jiriin irgen ingesen bol heden jiliin yal avah ve 10 jilees naashgui baihdaa novsh gej

1  |  0
Zochin(88.217.181.54) 2025 оны 03 сарын 13

Huuli bus tushaal ugnu gedeg chini hun dair osol garga gesen tushaal suu dee. Jolooch dangaaraa butuutan bolood uldene gevel arai l bish ee. Ene chini jiriin neg jolooch bish tushaal bieluuldeh huchnii baiguullahiin uureg guitsetgegch shuu dee.

1  |  0
zochin(122.201.22.13) 2025 оны 03 сарын 13

ursgal surj yavah tushaal ugsun bol tuunees uudej garsan osold tushaal ugsun darga buruutai shd

1  |  0
Dagvaa(103.26.194.219) 2025 оны 03 сарын 13

Hun dair gej tushaal ugsun yum u.jolooch tsagdaagiin mashin unaj ongirch sagsuurch yuvaad hun alsan biz dee.

1  |  0
Хууль(103.10.21.37) 2025 оны 03 сарын 13

Хүн дайр гэж тушаал өгсөн бол шийтгүүлэх л ёстой. Дайр гээгүй байхад жолооч дайрсан бол жолооч шийтгүүлнэ.

1  |  0
ааааааааааа(122.201.17.22) 2025 оны 03 сарын 13

tiishd tushaAL OGSON HUNIG SHITGEH HEREGTEI SHD. muusain yumnud tushal dagahgui bol bas daramtlana shd. gaitain

1  |  0
Top