Монголын уран бүтээлчид дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцож, тэргүүн байрыг эзэлж дэлхийд данстай уран бүтээлчид болохоо баталсаар байгаа. Хамгийн сүүлд гэхэд нь дуурийн урлагаар дэлхий дахиныг бишрүүлсэн. Тодруулбал Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнээс тэргүүн байрыг эзэлсэн. Тэд эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг удахгүй болох наадмын нээлтэнд дуулуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд амжсан. Мөн "Хөсөгтөн хамтлаг авъяаслаг Азичууд шоунд оролцож мөн хоёрдугаар байрыг эзэлсэн. Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох гэж буй Үндэсний их баяр наадмаар эдгээр хамтлаг дуучид ард түмэндээ уран бүтээлээ хүргэхээр болсон байна.




Сэтгэгдэл ( 1 )
Миний Монголын бахархал.Дэлхий тэднийг танинаа.