Г.Батхүү гишүүн Их хаанаар өргөмжлөгдөх гэнэ үү

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Өвөрхангай аймгийн харьяат цэцэрлэгийн багш мэргэжилтэй И.Мөнхсаруул гэх эмэгтэй өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Их хааныг залах ёслол гэгчийг зохион байгуулсан билээ.


2012 он хүртэл бусдын адил багшийн ажлаа хийгээд явж байсан тэрбээр гэнэтхэн л нэг өдөр толгой нь эргэж бөөлжиж, улмаар гарч гүйхэд нь тэнгэрт бүтээл гэсэн монголбичиг харагдаж энэ цагаас хойш өөрийгөө Чингис хааны үгийг дуулгадаг тэнгэрийн элч болсон хэмээн зарлах болсон юм.

Энэ ч ёсоор 2015 оноос эхлэн бүх аймгуудаар явж толгой мөр холбосон шүлэг уншиж, Их хааныг буулгах талаараа мэдээлэл өгч эхэлсэн юм. Тэгвэл өчигдөр томхон хэмжээний ёслол зохион байгуулж, улмаар телевизүүдээр шууд нэвтрүүлэг цацаж, их хааны хатад, ноёдыг шалгаруулсан юм. Харин ханхүү хилэгнэсэн учраас хааныг буулгахаа больсон хэмээгээд ёслолоо хойшлуулсан нь олон нийтээс олон янзын эргэлзээ, элэглэл сонсох шалтгаан болсон юм.

И.Мөнхсаруулын энэхүү зохион байгуулалттай тэнэглэл асар их санхүүжилтээр хийгдсэн гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Бүр болоогүй бүх хүмүүсийг ижил дээлээр гангаруулж, шууд дамжуулж, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн гэхээр яавч цэцэрлэгийн нэг багшаас гарах мөнгө биш байв. Тэгвэл түүний санхүүжүүлэгч хэн бэ гэсэн яриа гадуур эрчээ авчээ.

Зарим нь энэ бол Г.Батхүү болон түүний дүү П.Батсайханы санхүүжилтээр хийгдэж байгаа ажил хэмээн батлах болсон байна. Шүгдэн бурханы шүтлэгтэй энэхүү хоёр эрхмийн нэг нь ханхүү, нөгөөх нь хаан хэмээн олон нийтэд ч ил далд шуугиж эхэлсэн байна. олны үг хэзээд ортой байдаг.

Тиймдээ ч Г.Батхүү гишүүн хаанаар өргөмжлөгдчихвөл нэг их гайхаад байх зүйл гарахгүй л болов уу.Тэртэй тэргүй улстөрчид дунд галын бурхантай, тэнгэртэй харьцдаг, бүр Дондогдулам хатны сүнстэй зовлон жаргалаа хуваалцдаг хүмүүс байхад Их хааны сүнстэй ганц шил юм хувааж уугаад өөрийгөө хойд дүрээр нь тодруулах эрх авсан эсэхийг тааж хэлэх аргагүй шүү дээ.


Эх сурвалж: http://www.mminfo.mn/

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NOM-IIN BAGSH(182.160.36.110) 2025 оны 03 сарын 13

Тайван амгалан байцгаа, 3 сая дотор нэг галзуу солиот байж болноо

1  |  0
Зочин(62.100.135.33) 2025 оны 03 сарын 13

Даварчихсан новш вэ? Одоо хэмжээлшгүй эрх дархтай болохгүй бол идэж уусан чинь багадаад байна уу танд? Шившиг бас гутамшиг

1  |  0
архинд дургүй хүн(103.229.120.45) 2025 оны 03 сарын 13

Батхүү хааны зурагтай төстэй л юм. Гэлээ гээд хаан болохгүй. Архи үйлдвэрлэж ард түмнээ хордуулах зорилготой ХААН юму??????????????????????????

1  |  0
zochin(49.0.161.149) 2025 оны 03 сарын 13

batxuu gej xoorxii

1  |  0
ХАХАХА(202.126.91.172) 2025 оны 03 сарын 13

Эргүү тэнэг амьтан чи энэ тэвшийг гуйсан уу ХАХАХА

1  |  0
(112.72.13.140) 2025 оны 03 сарын 13

мөнхсаруулаа өвөө нь ирчихсэн байгаашдээ

1  |  0
kkk(150.129.143.19) 2025 оны 03 сарын 13

kkk

1  |  0
Монгол зочин(103.229.121.159) 2025 оны 03 сарын 13

И.Мөнхсаруул гэгч хүүхэн хаанаас энэ их санхүүжилт авдаг, Г.Батхүү, түүний дүү Батсайхан болоод нууц яриаг дэлгэсэн гэх ” Тэнгэрийн шивэгчин ” үйлчилгээний ажилтан зэргийг монгол улсын тусгаар тогтнолтой холбогдуулан тагнуулын болоод авилгатай тэмцэх гэзар анхааралдаа авч шалгах цаг болжээ гэж санал гаргаж байна. Дэмжих хүмүүс саналаа оруулаарай.

1  |  0
zzz(202.179.20.78) 2025 оны 03 сарын 13

дэлхийн шившиг болохоо больж үз монголчууд аа

1  |  0
turuu(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

gue tegee l mungu huniig hudulgudug bolsny tod zhishee sh de.tsaad ugch baigaa n lus bna u luus bna u hend hamaatai yum

1  |  0
зочин(180.235.184.5) 2025 оны 03 сарын 13

Хүн яаж солиорхоороо ингэж тэнэгтдэг байна аа юм хэцүү болсон өнөө цаг үед И.Мөнхсаруулын гэдсээ тэжээх арга нь юм байх даа зайлуул.

1  |  0
MONGOL EKH(103.229.121.191) 2025 оны 03 сарын 13

ODOO BOLIOD OGOOSEI BILEE.EH ORON MONGOL TOR MAANI YANA DAA.MONGOLIIN ARD TYMEN MINI YAN DAA.ENE IH HIIRHEL NER TOR ALBAN TUSHAALIIN DON YUND HYRGEH BOLOO. YUN HAAND ORGOMJLOH YUH BATHYY.BATHYY GISHYYNIIG INGEHEE BOLIOCH DEE.

1  |  0
АХ НЬ(103.10.22.78) 2025 оны 03 сарын 13

цус нь ойртцон гарууд ёстой ДЭЛХИЙ гээс заилцгаа

1  |  0
Irgen(182.160.3.17) 2025 оны 03 сарын 13

Bathuu durakin ooriinh ni l yavuulga bizdee. Ilerhii bnaa.deed tengereer toglovol evgui l baihdaa.

1  |  0
Mongolia(182.160.3.17) 2025 оны 03 сарын 13

Hehehehehe

1  |  0
tuul(202.179.20.96) 2025 оны 03 сарын 13

bathuu tiim l surhii yum bol hujirt yumuu harhorind suunii uildver bariach dee. ter 2 sumin malchdin amidralig baga ch gesen deeshluulj orlogotoi bolgooch. tegee l songuulid ner devshih bolohooroo tsarai aldaad yavdag yum bna lee. ter surtalchilgaani ayaga calendaraar malchid yah yum terend zoriulsan munguuruu jijig ch gesen suuni uildver ashiglaltand oruulaach

1  |  0
Үйлчилгээ ажилтан(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

Эх сурвалж: Энэ бол Г.Батхүү гишүүн болон түүний гэр бүлийн нэр хүндэд явуулын шинж чанартайгаар халдаж буй үйл ажиллагаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. И.Мөнхсаруул гэгч нь нөлөө бүхий нэгэн эрхэмийн гар хөл болж энэхүү үйл ажиллагааг өөрийн нэрийн дор зохион байгуулсан. Миний бие Мөнхсаруул гэгч энэ эмэгтэйг төлбөр тооцоогоо тухайн нөлөө бүхий эрхэмтэй хийлцэж байх үед яриаг нь хаалганы цаанаас сэмхэн сонсож байсан үйлчилгээний ажилтан байна.

1  |  0
Top