Нийслэлийн иргэд 0-1 хувийн татвар төлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

УИХ-ын чуулганы баасан гаригын үдээс өмнөх хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.6 хувийн дэмжиж баталсан билээ. Эдийн засаг хүнд байгаа үед шинээр татвар тогтоох шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхи үзэж байсан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж баталсан юм. Ингэснээр нийслэл хотын татвар төлөгчийн худалдан авсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд "Нийслэл хотын албан татвар"-ыг ногдуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, 10000 төгрөгийн үнэтэй архи худалдан авсан хүн 100 төгрөгийн татварыг төлнө гэсэн үг. Гэхдээ нь тухайн худалдан авч буй бараа бүтээгдэхүүний үнэ дээр нэмэх байдлаар зохицуулах юм байна. Түүнчлэн татвар төлөгчийн худалдан авсан зочид буудал, амралтын газар, зоогийн газар, баар, цэнгээний газрын үйлчилгээнд тус татварыг ногдуулах юм. Ингэхдээ байршил хүн амын төвлөрлийг харгалзан 0-1 хувийн хязгаарт багтаан татвар ногдуулах юм байна. Гэхдээ ямар бүтээгдэхүүнд хэдий хэмжээний татвар ногдуулахыг ойрын хугацаанд НИТХ батлах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top