Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас СХД-ийн нутаг дэвсгэр Баруунтуруун, 52-ын даваа, 22-ын товчоо, Шижир, Богдын даваа, Эмээлт орчим зэрэг хэд хэдэн газарт хөдөлгөөнт эргүүл, шалгалт хийлээ. Шалгалтаар хоёр иргэн, нэгаж ахуйн нэгж гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж явсныг илрүүлж мод, модон материалыг улсын байцаагчийн актаар хурааж, улсын орлого болгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэн, торгууль ногдуулсан байна. Шалгалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон УИХ-ын Байнгын хорооны “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойн нөхөн сэргээлтийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, МХЕГ-ын дэд даргын баталсан “Урьдчилан сэргийлэх тухай” удирдамжийн хүрээнд хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top