Малайзад Монгол эмэгтэй халдлагад өртөж цээжиндээ олон удаа буудуулан хүнд гэмтсэн хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан. Уг халдлагад өртсөн эмэгтэй нь 26 настай Номин-Эрдэнэ хэмээх нэртэй гэснээс өөр мэдээ бидэнд байхгүй байгаа. Одоогийн байдлаар эмэгтэй хагас ухаантай байгөө бөгөөд түүний биеийн байдал тааруу, тус улсын Малая их сургуулийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр мэс засалд орсон юм. Уг хэрэгт сэжиглэн нийт найман хүнийг баривчилжээ. Малайз улсын хэвлэлээр уг хэргийг тайлбарлахдаа Номин-Эрдэнэтэй явж байсан 35 настай Датук гэгчээс өшөө авах зорилгоор халдсан хэмээж байсан бөгөөд сэжигтнүүд өөр өөр мэдээлэл өгч байгаа тул хэргийг нарийвчлан шалгах шаардлагатай байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )