Тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоох, үндэсний эрх ашгийг дээдлэх зорилгоор энэ сарын 25-наас боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсоох болсноо "Борхойн тал" авто тээвэрчдийн холбоо ТББ тэргүүн Д.Эрдэнэбат мэдэгдлээ. Тэд Зам тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төвийн нэр бүхий албан хаагчдад хариуцлага тооцох тухай албан бичгийг Үндэсний аюулгүй байдал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлж байгаа аж. Хөдөлгөөн зогсоосон эхний тав хоногт Транзит болон шууд муудах ачааг саадгүй нэвтрүүлнэ. Харин албан бичгийн хариу ирүүлээгүй тохиолдолд хөдөлгөөнийг бүр мөсөн зогсоохоо мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )