Нийслэлийн гэр хорооллын иргэдээс цахилгааны төлбөртэй холбоотой өргөдөл гомдлууд ихээр ирж буйтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нөхцөл байдлыг судалсан байна. Уг ажлын хүрээнд ШӨХТГ-ын дарга, албан хаагчид нийслэлийн гэр хорооллын хороодуудаар явж иргэдтэй уулзалт хийхэд нэг хашаанд ах дүү хамаатан саднаараа гурваас таван айл амьдран суудаг бөгөөд хашааны эзэн айлын нэр дээр цахилгааны тоолуур байдаг аж. Иймд нэг хашаанд байдаг айлуудын цахилгааны төлбөр 150 квт-аас дээш гардаг, өдөр шөнийн тарифаар ялгаж боддоггүйгээс илүү төлбөр төлдөг, битүү хайрцган дотор таваас зургаан айлын тоолуурыг түгждэгээс хяналт тавих боломжгүй зэрэг зөрчлүүд маш ихээр гардаг ажээ.
Мөн дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийн хувьд уг төлөвлөлтөөс болж амьдрах орчин нөхцөлөө сайжруулж болохгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухай гомдлыг ихээр тавьж байлаа. Учир нь дахин төлөвлөлтөнд одоогоос хоёр жилийн өмнө орсон хэдий ч өнөөдрийг болтол байшингийн сууриа ч ухаагүй байгаа нь тэр бүсэд амьдран сууж буй айл өрхүүдэд тодорхойгүй байдал үүсч итгэл алдрарч байгаагаа хэлж байлаа. Тийм учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг шалгаж өгөхийг ШӨХТГ-аас хүсчээ.
Өөр нэг томоохон асуудал бол иргэдийн аюулгүй, тайван оршин суух нөхцөл байдалд аюул үүсгэх болсон эзэнгүй, тэнэмэл нохойг устгах, хог хаягдыг тээвэрлэх үйл ажиллагаа болон зарим худаг усны эрүүл ахуйн асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гомдлыг ШӨХТГ-ын улсын байцаагч нарт өгчээ.
Дээрх асуудлуудыг хянан шалгах, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан гэр хорооллын цахилгаан төлбөр, дахин төлөвлөлт, хог хаягдлын менежментийн асуудлаар хяналт шалгалтын гурван ажлын хэсэг байгуулж ажилд нь оруулжээ.

Сэтгэгдэл ( 4 )
Дуудлагаар ирж үйлчилж байгаа хүмүүс нв харьцаа муу доромжилно. Үйлчилгээний тасалбар өгөхгүй санаагаараа үнэ нэмж бичдэг цахилгааны ьөлбар өндөр шаоч ба бгд дээр шүү
Bgd 23horoo tsahilgaanii tolbor denduu ondor garna tgd bga tog tasarna 18000togrognii mg toldog baisnaa gent l 35000s buuha bsan tgd shalguulhaar zuur bns l gdg arai denduu bna niigem yamar bilee tsalin hed bilee arai denduu bna sain shalgaad ogoorei yalan guya bayangolduurgiig
bairniihiig ch gesen shalga l daa tsahilgaani mongon deer talbain mongo gej yu davhar avaad bdagiin hergelsen tsahilgaan chin tooluuraar l tootsogdono biz dee galzuurmaar yum us halaasnii mongo ch geh shig radio zuragtnii mongo sch geh shig sohiin mongo ch geh shig bolimoor yumchimeegui luivardaad l bhiin
Zuvhun ger horoolol geltgui oron suutsnii uniig bas shalgaarai. ugluu garaad oroi 8 9 gej ochood gants hool hiij amidardag baital tognii mungu mash ih garaad bna