Татвараа төлөөгүй жолооч нар торгуульгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх журам үйлчилж байгаа билээ.

2015 онд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 15.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээс 15.7 тэрбум төгрөг төвлөрүүлэн өссөн дүнгээр оруулж, төлөвлөгөөний биелэлт 103.7 хувьтай байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Харин албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг 2015 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн долдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна.

Эрхэм жолооч та хугацаандаа татвараа төлж амжаагүй бол дүүргийнхээ татварын газар ажлын өдрүүдэд 08:30-17:30, Дүнжингарав худалдааны төвд зургаан дүүргээс ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээнд ажлын болон амралтын өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд татвараа торгуульгүй төлөх боломжтой.

Хэрвээ та татвараа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч, бичиг баримтыг нь хураан Дүнжингарав худалдааны төвд байрлах татвар хураалтын цэг рүү шилжүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.205) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top