Наадмын амралтыг Засгийн газар хэлэлцэж магадгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 20

Энэ жилийн наадам амралтын өдрүүдэд тохиож байна. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүд бямба, ням гарагт тохиож байгаа болохоор нөхөж амрах эсэх нь хүмүүсийн анхаарлын төвд байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор наадмын амралтыг Засгийн газар тухайлан хэлэлцээгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай  хуульд зааснаар бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар  долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар байгаа” гэсэн юм.

Өмнө нь наадмын өдрүүдэд долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  гурав хоног амарч байсныг өнгөрсөн 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр УИХ нэмэлт өөрчлөлт оруулж,  тав хоног болгон нэмсэн билээ. Харин энэ жилийн хувьд тохиож буй амралтын өдрийг нөхөж амраах эсэхийг ирэх даваа гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй гэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amralt(103.229.122.118) 2025 оны 03 сарын 13

9 sariin 1 hurtel uls dayaraa amarch huduu gartsgaay, Ulaanbaatart baatar gantsaaraa zamaa zasaad suuj baij yagaad bolohgui gej, tugjrel gej sanaa zovohgui, amar baina,

1  |  0
Top