НӨАТ-ын урамшууллын систем бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 20

Засгийн газраас иргэдийг  урамшуулах, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний  төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор  бүхий сугалаанд оролцох боломжийг олгохоор татварын урамшууллын системийг хөгжүүлж байна. Энэхүү системийг орчин үеийн техник, технологийн  ололтод тулгуурлан цахим хэлбэрээр нэвтрүүлэх нь татвар төлөгчдийн дунд үүсээд буй тэгш бус байдлыг арилгахаас гадна иргэдэд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх зэрэг  томоохон ач холбогдолтой юм.

Систем нэвтэрснээр нэг өрх жилд 265 мянган төгрөгийг буцаан авах боломжтой болно. “НӨАТ-ын урамшууллын систем”-ийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дуусаж, хууль хэрэгжүүлэх технологийн бэлэн байдлыг хангаад байна. Харин НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгаа юм. Энэ хууль хэрэгжсэнээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд нэгдсэн стандарттай сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэж иргэд урамшууллын сугалаанд оролцох, бэлэн бусаар төлбөр тооцоо хийхэд буцаан олголт авах зэрэг эрх зүйн таатай орчин бүрдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top