Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдаж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа барьцаалж орон сууцны зээлд хамрагдах боломжийг олгох талаар НИТХ-д өргөн барьж хэлэлцэхээр боллоо. Иргэд гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан газар нь дэд бүтэц хөгжөөгүй нийслэлээс хол байгаад нь сэтгэл дундуур байгаа.Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас үүнд анхаарал хандуулж иргэд газраа барьцаанд тавих, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт өгөх боломжоор хангах аж.
Энэхүү ажлыг Өмчийн харилцааны газраас зохион байгуулж ажиллах бөгөөд ирэх найм, есдүгээр сараас эрчимжүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Луйвар нарийсаж аргаа олж байгсаагийн шинж