Олзны “Abrams” танкийг Поклонная ууланд авчирчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Украин дахь цэргийн ажиллагааны үеэр орос цэргүүдийн олзолсон НАТО-ийн техник болох “M1 Abrams” танк болон “M1150 Assault Breacher Vehicle” машиныг Москва хотын Поклонная ууланд авчирчээ. Тус хоёр техникийг Украины Авдеевкагийн Бердычи тосгон орчим олзлон авчээ.

Өнөөдөр /2024.05.01/ Поклонная уулан дахь Ялалтын паркт Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааны үеэр Оросын цэргүүдийн олзолсон зэвсэг, техникийн үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнд 12 улсын нийт 30 загварын цэргийн зэвсэг, техникийг үзүүлж байна. Тухайлбал, Германы Leopard 2A6 танк, Marder явган цэргийн машин, АНУ-ын М113 хуягт тээвэрлэгч, Bradley явган цэргийн машин, Туркийн Kirpi хуягт машин зэргийг үзэгчдэд сонирхуулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ялалт(202.9.46.133) 2024 оны 05 сарын 02

Олзолсон гэж шатаагдсан гээч балай ацаа

0  |  1
Зочин(59.153.113.179) 2024 оны 05 сарын 01

Москвагын поклонная гора буюу хүндэтгэлийн толгой гэж газар бий.энэ нэрний учрыг москва хотынхон бараг мэддэггүй.гэтэл энэ нэр нь аль алтан улсын үед үүссэн бдаг.алтан улсаас хаан юмуу шадар сайд москва гэдэг аймгаа шалгаж,ажил төрөлтэй нь танилцахаар ирэхэд москвагын ван тэр толгойн оройд угтаж аваад,мориндоо мордуулаад өөрөө явган хөтлөөд тэр үеийн кремлид ирээд,сэнтий дээрээ залаад,өөрөө хөлд нь сөгдөж сууж юмаа тайлагнадаг бсан.энэ үеэс л тэр толгойг тэгж нэрлэсэн бдаг

0  |  0
Top