Олон улсын стартап тэмцээнд TIMELY.МN ухаалаг платформ өрсөлдөнө

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Олон улсын зах зээл дээр хүч үзэх зорилго, тэмүүлэлтэй гарааны бизнес эрхлэгчдэд зориулан монголд анх удаа хамгийн өндөр буюу 300 сая төгрөгийн шагналын сантай STARTUP CHALLENGE MONGOLIA тэмцээн эхлэх гэж байна.

Энэхүү тэмцээнээр олон улсын болон бүс нутаг, дэлхийн хэмжээний гарааны бизнесийн стартап тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох шинэ санаа, инновацлаг шийдэлтэй, олон улсад өрсөлдөх чадамжтай, шилдэг гарааны бизнесийг тодруулах юм.

Тэмцээнд нийт 97 стартап компани бүртгүүлснээс үндсэн хөтөлбөрийн дагуу цааш өрсөлдөх 45 баг амжилттай тодорсны нэг нь  цаг бүртгэлийн ухаалаг платформ болох Timely.mn боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top