Дуучин Solar-ийн Монголд хийсэн дууны клип цацагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

 

MAMAMOO хамтлагийн гишүүн Solar Монголд зураг авалтаа хийсэн "But I" дууныхаа видео клипийн цацжээ. 

Алтан нар, шаргал элс, онгон зэлүүд байгаль зэргийг харуулсан энэхүү клипэнд дуучин бүсгүй өөрийн өөр талуудыг харуулахыг зорьсон гэнэ. 

Энэхүү дуу нь Solar-ийн өмнө нь гаргаж байсан дуунуудаас төс өөр төрөл жанраар бүтээгдсэн болохыг сонсогчид мөн онцолжээ. Клипний эрс тэрс өнгө аяс Монгол орны эрс тэрс байгальтай тун ч сайн зохицжээ. 

Түүний хоёр дахь бие даасан цомог болох "COLOURS" нь Solar-ийн сэтгэлийн олон өнгийг харуулах бөгөөд уг дууныхаа үгийг дуучин бүсгүй өөрөө бичсэн ажээ. Уг цомгийн нээлт өчигдөр буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр болсон ба дууны клип мөн энэхүү өдөр албан ёсоор юүтүб хуудаснаа байршсан юм. 

"But I" дууны хувьд экс амрагаасаа авсан сэтгэлийн шархаа эдгээн амьдралаа шинээр эхэлж буй бүсгүйн тухай өгүүлдэг байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top