“Мона Лиза”-г хамгийн урам хугалсан урлагийн бүтээл хэмээн, дэлбэлэхээр заналхийлж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

Парист ирж, Луврын музейд дэлхийн урлагийн шилдэг бүтээлүүдийг ханатлаа харна гэж бодож байгаа бол эндүүрч байна. Нэгт, маш урт дараалалд зогсох шаардлага гарна. Хоёрт, Луврын музей үзэгчдийн 80 хувийг татдаг “Мона Лиза” ханатлаа харж чадахгүй.

Учир нь үзэгчид зургийг харахад 50 секундийн хугацаа л оногдоно. Үүнээс гадна үзэгчийн хараа маш сайн байх эсвэл дурантай байх шаардлагатай. Учир нь алдарт зураг үзэгчдээс нэлээн зайтай байрлуулсан байдаг. “Мона Лиза”-д хүрэх замыг “там” гэдэг болсон бөгөөд сүүлийн үед ийм бодолтой олны тоо үржсээр байгаа аж. Тиймээс музейн захиргаа асуудлыг шийдэх арга олсон нь да Винчигийн алдарт бүтээлийг Луврын 711 танхимаас авна.

“Тусгай ажиллагааг” музейн сэргээн засварлах ажлын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Луврын музейн захирал Лоранс де Карсын хэлснээр, “Мона Лиза”-г тусдаа танхимд байрлуулснаар олон нийтийн урмыг хугалсан асуудалд цэг тавих боломжтой гэнэ. Музей жилд есөн сая хүнд үйлчлэх хүчин чадалтай. Тиймээс нэг үзэгчид сум нэвтэрдэггүй шилний цаана нэлээн хол байрлуулсан Леонардо да Винчийн бүтээлийг үзэхэд 50 секундийн хугацаа ногддог байна. Энэ оны хоёрдугаар сард “CouponBirds” сервис 18 мянган комментыг судалсны дүнд “Мона Лиза”-г хамгийн урам хугалсан урлагийн бүтээл хэмээн нэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.176.237) 2024 оны 05 сарын 01

Шал худал! Чөлөөтэй харж болдог шүү дээ ээ

0  |  0
Top