Футзалын хөвгүүдийн U16 лигийн тэмцээн хөшгөө хаалаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

Гурван сарын хугацаанд нийт 56 тоглолт МХБХ-ны Футзалын Ордонд зохион байгуулагдаж, Бадарчийн Чин-Оргил ахлах дасгалжуулагчтай, Г.Саруул туслах дасгалжуулагчтай Би Си Эйч Лионс клүбийн U16 насны хөвгүүдийн баг аваргаар тодорлоо. 2024 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан Хөвгүүдийн U16 насны УАШТ-нд түрүүлсэн Би Си Эйч Лионсын хөвгүүд нь Лигийн тэмцээнд мөн л түрүүлж, уг насны ангилалд шилдэгийн шилдэгүүд болоод байна.

Футзалын 2024 оны улирлын Хөвгүүдийн U16 Лигийн тэмцээнд УАШТ-нээс цааш шалгарсан нийт 8 багийн 172 тоглогчид өрсөлдлөө. Тэмцээний сүүлийн өдөр медальт байрууд эцсийн мөчид тодорч, Би Си Эйч Лионсын хөвгүүд аваргаар тодорсон бол, Б.Орхон дасгалжуулагчтай Дэрэнгийн хөвгүүд мөнгөн медалийг хүртэж улмаар Д.Нанжид дасгалжуулагчтай Дөчин Мянгат Юнайтед клүб хүрэл медалийг тус тус хүртлээ.

Тэмцээний шилдэг тоглогчдоор хамгийн бага гоол алдсан үзүүлэлтээр Дэрэн клүбийн Б.Батжавхлан тодорсон бол, тэмцээний турш хамгийн олон гоолыг хийснээр Г.Чилүгэн мэргэн бууч болсон ба тэмцээний шилдэг тоглогчоор Би Си Эйч Лионсын О.Хүслэн тус тус шалгарлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top