Дубайд хүчтэй дэлбэрэлт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

Арабын нэгдсэн эмирт улсын Дубай хотын Жабаль-Али боомтод байсан худалдааны хөлөг онгоцон дээр хүчтэй дэлбэрэлт болжээ.

Хөлөг дээр байсан чингэлгүүдийн нэг нь дэлбэрч, гал гарсан байна.

Дэлбэрэлтийн чимээ хот даяар сонсогдож, ойролцоох 15 км-ийн зайд мэдрэгджээ.

Чингэлэг дотор шатамхай бодис байсан аж. Дэлбэрэлтийн үеэр хүний амь эрсдээгүй гэж албаныхан мэдээлжээ.

Боомтод гарсан галыг бүрэн унтраасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top