Фото: 007 агент Пирс Броснан 70 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Холливудын жүжигчин Пирс Броснан 1953 оны тавдугаар сарын 16-нд Ирландын Дроэда хотод сувилагч Майя, мужаан Томас нарын гэрт төржээ.

Пирс Броснан, 1978

Түүнийг нэг настай байхад аав нь гэрээ орхин явсан.

Пирс Броснан анхны эхнэр Кассандра Харрисын хамт, 1984

Ээж нь хүүгээ 11 нас хүрэхэд нь Лондон хотод ирсэн. Пирс 20 настайдаа Лондон хотын драмын урлагийн төвд элсжээ.

Пирс Броснан , 1983

Сургуулиа төгсөөд Английн театруудад ажиллаж байгаад 1982 онд АНУ-д шилжсэн.

1999

1995 онд алдарт Жеймс Бондын дүрд тоглож, дэлхийн хэмжээний од болсон.

Пирс Броснан гэргий Кили Шэйн хамт, 1995

50 насны ойгоороо тэр дахин Бондын дүрд тоглохгүй гэдгээ зарласан юм.

Мамма MIA! (2008)

Пирс нийт 112 кинонд тоглосон. Хоёр удаа Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшиж байсан.

Хар Адам (2022)

Пирс Броснан Холливудын алдрын талбайд өөрийн мөртэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top