Н.Учрал: "Хүүхдийн төлөө сан"-гийн мөнгийг ХҮҮХДЭД зарцуулахгүй байна

2023 оны 05 сарын 08

Цахим хөгжил, харилцаан холбоо (ЦХХХ)-ны сайд Н.Учрал Шилэн ажиллагаатай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

(2023.05.08)



Тэрээр "2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар Хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулах хөрөнгийг Сангийн яамны багцад хуваарилсан.

Үүнтэй  холбогдуулаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/ буюу мэдээлэл хариуцагч нарт харьяалагддаг "Хүүхдийн төлөө сан" 2021-2023 оны хооронд нийт 11 тэрбум төгрөгийг хандив тусламж, авто тээврийн хэрэгсэл, сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын орлого, бусад гэсэн дөрвөн төрлөөр хуримтлуулж, 106,7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд зарцуулсан байна гэдэг мэдээлэл shilen.gov.mn сайтад ил болж байна.

Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу Автотээврийн үндэсний төвөөс Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого нь тус сангийн орлогын дийлэнх хувийг төвлөрүүлсэн байна.

Үүнээс 2021 онд Улаанбаатарын 1998 сери, орон нутгийн 43 серийг борлуулж,ү 3,4 тэрбум, 2022 онд Улаанбаатарын 2142 сери, орон нутгийн 73 серийг борлуулж, 3,4 тэрбум төгрөг, 2023 оны байдлаар Улаанбаатарын 985 сери, орон нутгийн 138 серийг борлуулсан 1,1 тэрбум төгрөг буюу нийт Улаанбаатарын 5125 сери, орон нутгийн 954 серийг борлуулж, 9 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.

Гэвч "Хүүхдийн төлөө сан"-д хуримтлагдсан мөнгийг хүүхдэд эргээд зарцуулах байдал тун хангалтгүй байгааг та бүхэн харж болно.

Харахад, Хүүхдийн төлөө сан дээр мөнгө байгаа нь харагдаад байна. Гэтэл энэ мөнгийг яагаад хүүхдүүдэд зарцуулахгүй байгаа вэ гэдэг асуулт гарч ирж байна." гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top