ФОТО: Бидний дүүрэг-Миний цэцэрлэг

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 78 дугаар цэцэрлэг “БИДНИЙ ДҮҮРЭГ-МИНИЙ ЦЭЦЭРЛЭГ” аяныг эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан, хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.

 

 

Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд “Өнгөлөг өглөө-Өглөөний дасгал”, эцэг, эх асран хамгаалагч нарын дунд “Дүүргээ хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн АХА, “Хөгжилтэй буухиа”- тэмцээнүүд болов. Мөн аяны хаалтын үйл ажиллагаанд цэцэрлэгийн сурагч багачууд “ӨНГӨЛӨГ ӨГЛӨӨ-ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ”-аа эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа зориулж үзүүллээ.

 

 

Энэ хичээлийн жилд 78 дугаар цэцэрлэгийн хамт олон оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос хэрэгжүүлж буй “Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас”-ыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин  хамгийн анхны захиалагч цэцэрлэг боллоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top