Алдарт дуучин Лана Дел Рей өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Жереми Дюфрен хэмээх аяллын хөтөч эртэй хуримаа хийсэн нь олны анхаарлыг багагүй татаад байна.
Хуримын ёслол Луизиана мужийн Дес Аллемандст болсон бөгөөд тэрээр хуримын даашинзаа өнгөрөгч 5 дугаар сард Нью Орлеан дахь Trashy Diva хэмээх хуучин барааны дэлгүүрээс авсан тухай эх сурвалж дурджээ. Түүний худалдан авсан даашинзны үнэ одоогоор тодорхойгүй байгаа ч ойролцоогоор 400 орчим долларын үнэтэй аж.
Түүний нөхөр Жереми Дюфрен “Airboat Tours by Arthur” хэмээх аяллын компани ажиллуулдаг ба уг компани нь жуулчдад матар үзүүлэх аялал зохион байгуулдаг байна.
Хосууд 2019 оноос хойш танилууд явсан бөгөөд тэднийг болзож буй тухай мэдээлэл энэ оны 8 дугаар сард анх цацагдаж байжээ. Тэд хуримын ёслолоос хэдхэн хоногийн өмнө гэрлэлтээ батлуулсан тухай эх сурвалж мөн мэдээлсэн байна.
Дуучин Лана Дел Рейгийн хувьд 2023 онд хөгжимчин Эван Виникертэй сүй тавьж байсан бол 2020 оны арванхоёрдугаар сард Клэйтон Жонсонтой сүй тавьсан гэх цуурхал гарч байжээ. Түүний нөхөр Жереми Дюфрен өмнөх гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )