Хэдийнэ дэлхийн хэмжээний охидын хамтлаг болсон BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса алдарт Victoria’s Secret загварын шоуны тайзнаа үзүүлбэр үзүүлэхээр болжээ.
Сүүлийн 5 жилийн турш зохион байгуулагдаагүй уг загварын шоу ирэх сарын 15-нд зохион байгуулагдахаар болсон бөгөөд Лиса болон Тайла, домогт дуучин Шер нар үзүүлбэр үзүүлэх уран бүтээлчдээр сонгогдсон бол хөтлөгчөөр супермодель Тайра Бэнкс ажиллах аж.
К-поп алдартнуудын тогтсон дэг журмыг эвдэн Crazy Horse Cabaret-д үзүүлбэр үзүүлж байсан Лиса энэ удаад ч мөн Victoria's Secret-ийн тайзнаа гарсан анхны к-поп алдартан болж байна.
Өнгөрсөн долоо хоногт тэрээр VMA-ийн тайзнаа үзүүлбэр үзүүлэхдээ ам барьсан гэх шүүмжлэлд өртсөн. Харин энэ удаад тэрээр чухам ямар үзүүлбэр үзүүлэх бол гэдэг олны анхаарлыг ихээр татаад байна.
Сэтгэгдэл ( 0 )