Rain эхнэрээ хэрхэн энгийнээр аз жаргалтай болгодог тухайгаа ярьжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

 

Дуучин Rain эхнэр Ким Тэ Хидээ хэчнээн хайртай болохоо, бас түүнийг хэрхэн аз жаргалтай болгодог тухайгаа саяхан оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр ярьжээ. 

Тэрээр гэр бүл, амьдралыг үзэх үзлийнхээ тухай "Эр хүний амьдралдаа хийж чадах хамгийн сайн, сайхан гурван зүйл бол нэгдүгээрт эцэг, эхээ инээлгэх, хоёрдугаарт эхнэрээ инээлгэх, гуравдугаарт үр хүүхдүүдээ инээлгэх явдал. Эдгээр гурван зүйл маш чухал. Хэрвээ чи эдгээрийг хийж чадаж байгаа бол өөрийгөө амжилттай яваа нэгэн гэж бод.

Эхнэрээ баярлуулах нь тийм ч хэцүү зүйл биш. Зүгээр л аяга тавгаа угааж, гэрээ цэвэрлэх, эсвэл бүр ямар ч шалтгаангүйгээр араас нь тэврэх зэргээр инээлгэж болно шүү дээ. Эцэг, эхдээ ямар ч шалтгаангүйгээр "хайртай" гэж хэлж байх хэрэгтэй" гэжээ. 

Rain 2017 онд жүжигчин Ким Тэ Хитэй гэрлэж, хоёр охины эцэг, эх болсон. 2021 онд тэд Сөүл хотын Сочо дүүрэгт 92 тэрбум вонын үнэ бүхий барилга худалдан авч шуугиан тарьж байсан бол саяхан Апгужонд 15.899 тэрбум вонын үнэ бүхий барилга худалдан авч, мөн л олны анхаарлыг татсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top