Н.Алтаншагай өглөөний алхалт хийж, иргэдийн саналыг сонслоо

2024 оны 06 сарын 11

2024 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өглөөний алхалт хийж, иргэд, сонгогчдынхоо санал сэтгэгдлийг сонсжээ.

Тэрбээр өнөөдрийн өглөөний алхалтаа нийслэлийн хамгийн том өргөн чөлөө болох Өнөр бүсээс эхлүүлж, иргэдтэй уулзаж ярилцлаа. Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүсэд өнгөрсөн хугацаанд 2000-аад гарааш, чингэлгийг буулгаж иргэдэд ээлтэй тохижилт, бүтээн байгуулалт хийснийг иргэд сайшааж байв.

Энэ бүсэд нийслэлийн хамгийн том өргөн чөлөөг бий болгож, тохижилт хийх нь түүний зорилт байжээ. Н.Алтаншагай “Энэ маань ч өнөөдөр биелэлээ олж, энэ өргөн чөлөөгөөрөө алхаж иргэдтэйгээ уулзаж явна” хэмээгээд алхалтынхаа үеэр тохижилт, үйлчилгээний ажилчдын санал, сэтгэгдлийг сонслоо. Тэд цалин хангамж нэмэгдэж, бүтээн байгуулалт эрс нэмэгдсэнийг онцлоод, иргэд олон нийт бидний хөдөлмөрийг хүндэлж, бүтээн байгуулалтдаа хүндэтгэлтэй хандахыг уриалж байв.

Top