Дэлхийн тэргүүн баячуудын нэг Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн хуримын өмнөх ёслол дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад цор ганц Ази хүн болон бичигдсэн Мукеш Амбани отгон хүүгийнхээ хуримын ёслолын өмнөх үдэшлэгийг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбани болон түүний сүйт бүсгүй Радика Мерчант нарын хурим ирэх 7 дугаар сард болно. Харин энэ удаагийн хуримын ёслолын өмнөх үдэшлэг Амбанигийн 750 акр талбай бүхий эзэмшил газарт 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй зохион байгуулагджээ.
Гуравдугаар сарын 1-3-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү ёслолд Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс, Мета компанийн тэргүүн Марк Зукерберг, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын охин Иванка Трамп зэрэг дэлхийн нөлөө бүхий эрхмүүд оролцжээ. Ирсэн зочид Анант Амбанигийн 3000 акр талбай бүхий Вантара амьтан хамгаалах төвд ширэнгэн ойн сэдэвт хувцастай зочилжээ
Үдэшлэгт Болливудын А зэрэглэлийн алдартнууд мөн хүрэлцэн ирсэн. Энэтхэгт гурван Хан хэмээн нэрлэгддэг алдартнууд болох Шах Рух Хан, Аамир Хан, Салман Хан нар мөн энэхүү үдэшлэгт хүрэлцэн иржээ. Түмэн олноо хүндлэгдсэн тэднийг нэг жаазанд ч багтамгүй алдар хүндтэй хэмээн тодорхойлдог бөгөөд нэг тайзнаа гарч ирэн хамтдаа бүжиглэсэн нь цахим орчинд багагүй дуулиан дэгдээгээд байна.
Мукеш Амбанигийн эхнэр Нита Амбани "Зөвхөн Амбани л үүнийг хийж чадна. Болливуд бүхэлдээ тайзан дээр гарч ирлээ. Мөнгө ийм л хүч чадалтай" хэмээх утга бүхий бичлэг инстаграм хуудаснаа нийтэлсэн байна.
Сэтгэгдэл ( 19 )
Удахгүй бүх зүйл өөр болно мөнгө хүчгүй үедээ юуч биш цаас хэвээрэй үлддэг үе байгаа буруу бодох хэрэггүй зүйл энэ цаг үедээ мөнгөтэй нь жаргаж байна гэж бодож байгаа байхаа болноо болно
За ямар атаархуу хүмүүс вэ... ховор заяанд төрсөн хүмүүс байна даа...эрүүл мэнд аз жаргалтай байхыг ерөөе.....муулж бичээд байгаа хүмүүс ёстой тэнэг атаархуу юмаа. ...төрсөн төөрөг тавилан зурсан зураг нь тэр гоё л байна даа.... өөрөө тийм заяанд төрөөгүй бол бухимдаад яахав........
Балиар, үмхий үнэртсэн ороншүү. Хүн бол үхэр, сармагчин хоёроос нь дорд. Хээл хахуулийн орондоо. Техник технолог мундаг.
Тэнэг авгай вэ яасан. Баячуудыг мөнгөөрөө зодсон гэж авдаг байна ш дээ. Шуналын тулам байгаа
Өлсгөлөн хүүхдүүдээсээ хэдийг өөд нь татсан бол мөнгө хүчтэйд итгэх байлаа
Манай баян гэгдэж байгаа хүмүүс БАРАГ БҮГД ИЧИХ НҮҮРГҮЙ хулгайч луйварчингууд шүүдээ яанадаа
Сайхан арга хэмжээ болжээ. Залуу хосод аз жаргалыг хүсье.
Ard tumnee shulan bayjsan setgel zurhgui niigem
Сонин өлөн сэтгэлгээ. Дэлхийн тэргүүн 10 баяны тоонд Азиас ганцаараа орсон байна. Одоо манай хэдэн хулгайчууд дуурайгаад дэвчихнэ дээ хөөрхий. Хэдэн сая доллароор хурим хийж энэ тэр. Энэ нөхөр чинь мөнгөөр зодох сэтгэлгээтэй, авилга хээл хахуулиар мэргэжсэн гар юм байна.
Хаа газрын тэнэг хүүхнүүдийн баян тарган хөрөнгө бэл нь мануусд түй ч хамаагүй.! Үхэх цагтаа авсандаа аваад орохгүй л байхгүй юу! Чоюн Фат шиг ядуустаа улсдаа хандивлаад үхэж далд орвол хойд хүн болж төрөх ч юум билүү...!!!!!!!!
Үнэн шүү. Ямар гоё юм бэ?
ANYSN XUSNG80955877
SEXSDI80955877TSAGN
Гуйлгачдааа хооллох байсан юм
guilagchiddaa zartsuulsan bol ter ih munguu unen teneg garuud bna daa
Ядуучууддаа энэ их мөнгөө зарцуулсан бл жинхэнэ гоё хурим блох бж. Тэнэг цээж өвчтэй баян бна..
гоё болжээ
Suraggui garuud l irj. Neeh surtei amitad alga. ue n ungursun uls turchiin ohin, heden sonin enetheg jujigchin l bna, Ter facebook ch yahavde oor zorilgoor yavaa biz
Азийн тэргүүн баячуудын жагсаалтад цор ганц Ази хүн болон бичигдсэн ??