Жүжигчин Селена Гомесийн төрөлх гоо үзэсгэлэн

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

 

Жүжигчин, дуучин Селена Гомес өнгөрсөн лхагва гарагт өөрийн инсгаграм хуудаснаа нүүр будалтгүй, эффектгүй зургаа нийтэлжээ. 

Төрөлхийн буржгар үстэй тэрээр зургийнхаа тайлбар хэсэгт "Би" хэмээн бичсэн байх бөгөөд нүүрэн дээрх өө сэвийг далдлахыг хүссэнгүй. Төрөлх гоо үзэсгэлэнгээрээ ийнхүү гангарсан түүнийг шүтэн бишрэгчид нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. 

Эцэст нь та энгийн нэгэн, эсвэл супер од байх нь хамаагүй. Өдөр бүр төгс байх шаардлагагүй гэдэгтэй санал нэгдэж буй тэд бусад алдартнууд ч мөн ийм алхам хийх хэрэгтэй хэмээн уриалж эхэлжээ. 

Селена Гомес "Chainsmokers" хамтлагийн гишүүн Дрю Тэггарттай үерхэж эхэлсэн. Түүний бие галбир, гадаад төрхийг интернэт хэрэглэгчид ихээр шүүмжлэх болсон. Дуучин бүсгүй эдгээр хүмүүст хандан "Би яг одоо жаахан жин нэмсэн байна. Учир нь амралтын өдрүүдээ хөгжилдөж өнгөрүүлсэн юм" хэмээсэн бөгөөд байгаа байдалдаа үргэлж сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top