Каяли Женнерийн хачирхалтай сонголтыг Ирина Шейк дэмжив

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

 

Реалити шоуны од, дэлхийн хамгийн залуу тэрбумтануудын нэг Каяли Женнер орон нутгийн цагаар даваа гарагт Парис дахь загварын шоуны үеэр арслангийн толгой бүхий даашинзтай ирсэн нь багагүй шүүмжлэл хүртээд буй. 

Харин түүний энэхүү сонголтыг супер модель Ирина Шейк дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа "Энэхүү бардам, сүр жавхлант дүр төрхийг бүтээхийн тулд ноос, торго, хөөс ашиглан уйгагүй хөдөлмөрлөсөн Schiaparelli уран бүтээлчийг дэмжмээр байна" гэжээ.

 

 

Тэрээр уг загварыг тайзнаа амилуулж байсан нэгэн. Загвар зохион бүтээгч нь Розберри Данте Алигеригийн "Инферно" зохиолоос санаа авч, шүлэгт дүрслэгдсэн арслан (бардам зан), ирвэс (шунал тачаал) болон эм чоно (шунал) гэсэн гурван араатныг кутюр хувцас болгон тайзнаа амилуулжээ. 

 

 

Интернэт хэрэглэгчид уг даашинзыг амьтны эрхийг зөрчиж, харгислал, ан агнуур зэргийг дэмжиж байгаа нэг хэлбэр хэмээн шүүмжилж байна. Каяли Женнер уг даашинзтай зурагнийхаа тайлбар хэсэгт "Араатан ба гоо үзэсгэлэн" хэмээх тайлбар бичиж, уг толгой жинхэнэ амьтны толгой биш, хүний гараар бүтсэн хэмээн тайлбарлажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top