Жүжигчин И Бом Сү багш, оюутнуудаа ДАРАМТАЛСАН хэрэгт татагдав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Өдгөө Шинхан их сургуулийн урлагийн тэнхимийн захирлын алба хашиж байгаа жүжигчин И Бом Сү эрх мэдлээ урвуулан ашиглаж, оюутнуудаа дарамталсан хэрэгт буруутгагдаад байна. 

Саяхан интернэтэд нэрээ нууцалсан нэгэн оюутан жүжигчин, профессор И Бом Сүгийн эсрэг бичвэр нийтэлжээ.

Тэрээр "Нэгдүгээрт, та профессорын хараанд өртөх ёстой. Хоёрдугаарт, та түүний хэлснээр бүх зүйлийг хийх ёстой. Нэг ёсондоо түүний боол болно гэсэн үг. Эхний семистрт тэр оюутнуудаа хоёр хуваадаг. А болон Б гэж. А хэсэгт чинээлэг айлын хүүхдүүд болон өөрт таалагддаг оюутнуудыг оруулдаг бол Б ангид доод ангийн хүүхдүүд болон амьдралын түвшин доогуур хүүхдүүд, мөн өөрт таалагддаггүй сурагчдыг оруулдаг.

Б ангийн сурагчдыг төгсөх хүртэл нь хогийн сав шиг л харьцдаг. Түүний дуртай оюутнууд төгсөх хүртлээ бүхий л гол дүрүүдийг авдаг. Харин Б хэсгийн хүүхдүүд нэг мөр хэлэх жижиг хэсгүүдэд тоглодог.

Тийм болохоор жүжиглэх тал дээр юу ч сурч чаддаггүй. Яг л сүүдэр мэт нуугдаж суух хэрэгтэй болдог. Тиймээс эхний жилд ангийн тал хувь нь чөлөө авахаар шийдсэн. Зарим нь сургуулиа бүрмөсөн орхисон. Хоёр дахь жилдээ долоо хоногийн дотор л сургуулиа орхисон. Түүнээс болж маш олон хүүхдүүд түгшүүрт автаж байна. Урьд өмнө нь цовоо, сэргэлэн байсан оюутнууд одоо сэтгэл зүйн эмчилгээнд явж байна" гэжээ.

 

 

Түүнийг ийнхүү бичсэний дараа Шинхан их сургуулийг төгссөн, нэгэн хэрэглэгч профессор И Бом Сү багш нараа хүртэл дарамталдаг байсан тухай бичжээ.

Тэрээр "И Бом Сү багш нарыг харааж зүхдэг байсан. Тэд ичиж, санаа зовсондоо сургуулиа орхисон. Нэг багшийг алдаа гаргасных нь төлөө маш ширүүн загнасан. Тэр багшид сэтгэл зүйн тусламж авах хэрэгтэй болсон. Намайг сургуульд байхад түүний туслахаар ажилладаг байсан таван багш маргааны золиос болж, ажлаасаа гарсан" хэмээсэн байна. 

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор одоогоор жүжигчин, профессор И Бом Сү болон Шинхан их сургуулийн зүгээс ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top