Жүжигчин Ким Хён Жүн хүүхдийн тэтгэлэг төлөхөөс ЗАЙЛСХИЙЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Энэ сарын 29-ний өдөр сурвалжлагч И Жин У жүжигчин Ким Хён Жүнийг төрсөн хүүгийнхээ тэтгэлэгийг 8 жилийн турш төлөөгүй тухай мэдээлжээ. Ким Хён Жүний хүү 2015 онд төрсөн ч тэрээр хүүтэйгээ бараг уулздаггүй байсан гэнэ. 

Хүүгээ долоон нас хүрдэг жил уулзсан ч энэ нь тэтгэлэгийн мөнгөн дүнг бууруулах санал гаргахын тулд хийсэн үйлдэл байжээ. Анх шүүхээс Ким Хён Жүнийг хүүдээ сар бүр 2 сая вонын тэтгэлэг үзүүлэх шийдвэр гаргасан. Гэсэн ч жүжигчин залуу жилийн орлогоо 70 сая вон хэмээн мэдүүлж, уг мөнгөн дүнг бууруулах хүсэлт гаргажээ. 2021 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 1.6 сая вон байхаар тогтоожээ. 

Жүжигчин Ким Хён Жүний найз бүсгүй 2014 онд хүчирхийлэлд өртсөн учраас ураг нь зулбасан хэмээх гомдол гаргаж түүнээс 1.6 тэрбум вон нэхэмжилсэн. Шүүхээс бүсгүйн биед хүчирхийлэл болон бие давхар байсан ул мөр олдоогүй гэх шалтгаанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэсэн ч хожим нь бүсгүй хүчирхийлэлд өртсөн, мөн хоёр удаа үр хөндүүлсэн болох нь тогтоогдож жүжигчин Ким Хён Жүнд 5 сая вонын торгууль ноогдуулсан билээ. 

2022 оны хоёрдугаар сард дунд сургуульд байхдаа танилцсан анхны хайртайгаа гэр бүл зохиосон Ким Хён Жүн өнгөрсөн сард бяцхан үрээ өлгийдөн авчээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top