Бүдүүн гуятай бүсгүйчүүдэд ямар жийнс зохихыг Ким харууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Канье Уэстээс салснаасаа хойш Ким Кардашьян удаан уйтгарлаагүй. Тэр дор шахам л хошин шогийн жүжигчин Пит Дэвидсонтой үерхсэн.

Тэд хамтдаа хэдэн сарыг тун романтик (Пит Кимд зориулан, шивээс хүртэл хийлгэсэн) өнгөрөөсөн ч есөн сарын дараа салцгаасан.

Кардашьяныг бизнестээ анхаараад завгүй байх хооронд нь Пит модель Эмили Ратаковскитай болзож эхэлсэн юм.
 


Харин Ким үүнд огт зовсонгүй. Шоппинг хийж, стрессээ тайлсан.

Папарацци нар түүнийг Balenciaga брэндийн дэлгүүрт шоппинг хийж байхад нь олзолсон бөгөөд Ким уранхай жийнсэн өмдтэй, хар богино майк, жийнсэн өндөр өсгийттэй, Balenciaga цүнх барьж, нарны шил зүүсэн байв.
 


Загварын мэргэжилтнүүд бүдүүн гуятай бүсгүйчүүдэд ямар жийнсэн өмд зохихыг Ким яруу тодоор харууллаа гэж дүгнэсэн юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top