Оросын алдарт дуучин Алла Пугачева Москвад саяхан харьж ирсэн. Хагас жил хэртэй гадаадад амьдарсан Алла найз нөхдийнхөөрөө зочилж байна.
Энэ удаад тэрээр Марина Юдашкинагийнд очиж, Агата хэмээх зээ охинтой нь танилцжээ. Марина олон нийтийн сүлжээнд зургаа оруулж, “Алла, Аллочка, Аллуся, найз минь. Уулзаагүй уджээ. Зээ охинтой минь ч уулзлаа” гэж бичсэн байв.
Алла Пугачева цав цагаан хувцас өмсөж, ямар ч будаг шунхгүй, хиймэл үсээ ч зүүгээгүй байлаа. Гэвч энэ ориг зургийг фэнүүд нь үнэлсэнгүй.
“Пугачева хаана байна”, “Танихын аргагүй болж”, “Үнэнийг хэлэхэд Аллаг таних арга алга”, “Арай муухай харагдаж байна”, “Алла Борисовна та нүүрээ яаж орхио вэ” гэх зэрэг сэтгэгдэл үлдээжээ.
Алла Пугачева нэгэн ярилцлагадаа “Ямар ч шүүмжлэлийг тоодоггүй. Урт удаан замналынхаа турш маш олон хатуу үг сонссоор байгаад хуягтай болсон. Тэр хуягийг ямар ч үг нэвтэлж чадахгүй” гэж ярьж байсан билээ. Одоо тэрээр гадаадад байх хооронд нь муулсан хүмүүстэй тооцоо бодох их ажилтай, завгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 14 )
Гоё л байна шдээ таалагдаж байна аа
Тэр алмасыг хэн тэних юм
Гоё л байна шүү дээ.
emgen goy xaragdn gj yu bxvde. deern deed doodgui shideestei chavka bzde. yaltachgui orosiin od yumda.
Taalagdaj bnaa
Надад лав таалагдаж бна
надад лав гоё харагдаж байна Угаасаа настай хүн шүү дээ
Насандаа л бабушка харагдаж байна өө
”Уулыг цас. Хүнийг нас” гэж дэмий юм ярихын,гоё л харагдаж байна Олонд нэр хүндтэй дуучин Бусдын сайхан бүхнийг үнэлж бай. Дууг нь бүгд сонсох дуртай ш тээ. Өөрсдийгөө анхаарч хичээ !Хүмүүсээ
Галсан мээрэнгийн эхнэр гэдэг чинь шал хөгшин чавганц байхгүй юу гэж Ардын элч кино нь дээр гардаг шиг л болж. Одоо ч аргагүй дээ нас ч явчихлаа насныхаа намбанд очихоос өөр арга байхгүй харин залуу нөхөр бол гайгүй биз ккк
Хэнийг од болгон мандуулах, хэнийг шалны адчуур болгохыг шийддэг хүншүүдээ,
гоё л бна ш дээ
Путинг хөөгөөд өгөөч аниа
Aгуу зууны дуучиндаа дуугы нь сонсож дуулж өслөөдөө