IV буюу AB+ бүлгийн цустай хүмүүс бусдад баяр баясгалан бэлэглэх дуртай байдаг талаар судалгаа гарчээ. Энэ бүлгийн цустай хүмүүс дэлхийн нийт хүн амын 7 хувийг эзэлдэг аж.
Энэ бүлгийн цустай хүмүүс яг л хамелон шиг олон талтай. Шинэ нөхцөл байдалд амархан дасдаг. Бусад бүлгийн цустай хүмүүсээс илүү их өрөвч сэтгэлтэй, ашиг хардаггүй гэнэ.
Түүнээс гадна AB цустай хүмүүс реалист үзэлтнүүд байдаг бөгөөд зөвлөгөө өгөхдөө сайн. Хүмүүс тэднийг хайрлаж, биширдэг. Тэд нэр хүндтэй, хүмүүс хэлсэн үгийг нь сонсдог.
IV бүлгийн цустай хүмүүс олон асуудлын учрыг олж чаддаг, ялангуяа эдийн засгийн талаарх үзэл бодол, ойлголт өндөр байдаг аж.
Мөн энэ бүлгийнхэн маш дур булаам, сонирхолтой хүмүүс байдаг гэнэ шүү.
Сэтгэгдэл ( 0 )