Хунтайж Чарлз өөрийн бүтээсэн загварыг танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Британийн хаан ширээг залгамжлагч, 71 настай хунтайж Чарлзыг органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Гэтэл тэрбээр загварын ертөнцийг сонирхох болсон байна. Бэр Меган Марклын нэгэн адил Уэлсийн хунтайж өөрийн загварын коллекцоо танилцуулжээ.

Коллекцыг түүний үүсгэн байгуулсан “The Prince's Foundation” сан, нийгмийн хариуцлагатай загвараар мэргэшсэн Италийн “Yoox Net-A-Porter” компанитай хамтран бүтээжээ. Хунтайж Чарлз шинэ коллекцын нүүр царай болсон байна. Арван эмэгтэй, найман эрэгтэй загвараас бүрдсэн коллекцыг Миланийн политехникийн зургаан оюутан гаргасан ба эдгээрийг хунтайжийн сангийн төв байранд үйлдвэрлэжээ.

“Загварын ертөнцөд би яг л зогссон цаг мэт 25 жилд нэг удаа зөв цаг заадаг” гэж хунтайж “Vogue” сэтгүүлийн сурвалжлагчид хошигнон ярьжээ. Энэ удаад зөв цаг нь арвич хямгач байдалд чиглэж байна. Сэтгүүлчид нэг бус удаа хунтайж хуучин хувцсаа хаядаггүйг онцолж байсан. Тэрбээр экологийн асуудал ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд аль 1969 онд хуванцрын байгаль үзүүлэх хортой нөлөөллийн талаар ярьдаг байжээ.

Хунтайжийн коллекцыг цахим болон “NET-A-PORTER”, “MR PORTER”, “YOOX” болон “THE OUTNET” дэлгүүрээр борлуулах гэнэ. Борлуулалтаас олох орлого Чарлзын буяны санд очих гэнэ. Шинэ коллекцын хувцасны үнэ 395-1295 фунтын хооронд хэлбэлзэж байна.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shit bag(67.170.22.248) 2020 оны 11 сарын 15

Shit bags lol

0  |  0
Top