МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа

2020 оны 05 сарын 20

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ  байгууллаа.  МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх  76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм. 

Эрх баригч намынхан  76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа  албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй.  Ингэхдээ,
 

  • Нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй
  • Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой,
  • Гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан.

УИХ-ын  найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү  нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа. УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянгол дүүргээс Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон Жижиг, дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийн асуудлыг их хуралд хүргэж тодорхой шийдвэр, хуулиудыг санаачилан батлуулсан  УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон их хуралд долоон удаа сонгогдон ажилласан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Эдийн засагч, судлаач Х.Ганхуяг нар хариуцлагын гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.113.45) 3 цагийн өмнө

Ene 3aar yadgiin ardchilalaa songonoo

0  |  0
Поп(66.181.161.38) 2020 оны 05 сарын 23

Хариуцлагагүй хүмүүс дэвшүүлсэн тул хариуцлагын гэрээ байгуулах нь зөв. ЖДҮ авахгүй, хүчин хийхгүй тухайгаа сайн тусгасан юм байгаа биз дээ

0  |  0
буджав(103.212.118.184) 2020 оны 05 сарын 20

Хуулайрйй хүлээлгэх ёстай ч чадаагүйгээ одоо гэрээгээр хариуцлага авсан үүргээ биелүүлэхгүй л хариуцлага тооцох болжээ. Гэрээ тийм чадамжтай юм бол энэ олон хууль байх хэрэгтэй юу?

0  |  0
зочин(103.212.118.184) 2020 оны 05 сарын 20

ккк. Хууль зөрчөөд байхад хариуцлага хүлээлгэж чаддаггүй байж гэрээгээр хауиуцлага тооцох юм гэнээ ккк. Худлаа л байхгүй юу. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр өнгөө хувигасан ээлжит хууралт гэлтэй. Гэхдээ сонгогчид урьд өмнөхөөс хэрсүүжсэн ийм ядмагхан аргад хууртах нь юу л бол?! Аливаа гэрээг хуулийн хүчинтэй ч гэх ч хуулиас дээгээр юм уу? адил чадамжтай байх юу л бол

0  |  0
зочин(103.212.118.184) 2020 оны 05 сарын 20

ккк. Хууль зөрчөөд байхад хариуцлага хүлээлгэж чаддаггүй байж гэрээгээр хауиуцлага тооцох юм гэнээ ккк. Худлаа л байхгүй юу. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр өнгөө хувигасан ээлжит хууралт гэлтэй. Гэхдээ сонгогчид урьд өмнөхөөс хэрсүүжсэн ийм ядмагхан аргад хууртах нь юу л бол?! Аливаа гэрээг хуулийн хүчинтэй ч гэх ч хуулиас дээгээр юм уу? адил чадамжтай байх юу л бол

0  |  0
a(192.82.67.60) 2020 оны 05 сарын 20

ene guravaas ganbaatar-g l songoh bolno.

0  |  0
a(192.82.67.60) 2020 оны 05 сарын 20

ene guravaas ganbaatar-g l songoh bolno.

0  |  0
Үнэн(66.181.161.71) 2020 оны 05 сарын 20

Хассуурийн Ганхуягийн бизнес дампуурсан бөөн өр.Одоо улс төр лүү орж шархаа нөхөхөөр улиарч байгаа.Лүндээ хэрэггүй одоо болсон.Ж.Ганбаатар байж болох юм.

0  |  0
Иргэн(64.119.23.60) 2020 оны 05 сарын 20

Эвлүүлэг гээд л зүтгэчихсэн байхад хэзээ байхад хэн хариуцлага хүлээж байлаа даа. Хэлбэр төдий нүд хуурсан ач холбогдолгүй зүйл байна.

0  |  0
Багш (103.26.194.163) 2020 оны 05 сарын 20

Сайхан баг байна аа, амжилт хүсье. \n

1  |  0
чимэд(192.82.70.167) 2020 оны 05 сарын 20

Төрийн албан үүдэнд, гаалын газрийн үүдэнд шааж өгдөг уриа лоозон үнэнч шудрага зүтгэнэ мүтгэнэ ийм худлаа амлалт тэгснээ нөгөөдөхдөө мөргөж энэтэр шаахааал боличих эхлээд амлалт гэдгээ ойлгож ухаарах мөн чанарын хэрэгжүүлэн мэдрэх хэрэгтэй.\n шаалтууруудаа\n

0  |  0
Top