Бүлэг этгээдийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад үйлдэлд хорих ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 14

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан хэрэг өнгөрөгч 2023 оны гуравдугаар сард гарч, хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж дууссан.

Улмаар өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж ял оноолоо.

Шүүх бүрэлдэхүүн,

-Шүүгдэгч Л.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/,11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт /Хүний эрүүл мэндэд зэвсэг ...хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жилийн хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Хулансамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 дэх заалт /хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Б.Ууганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 6 жилийн хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Э.Сумьяажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамтагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 5 жилийн хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Э.Бошигт, Д.Батмарта нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч С.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

-Шүүгдэгч М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 дэх заалт / хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, Э.Бошигт, Д.Батмарта нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Сумьяажаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй, эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов гэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top