ДОРНЫН ЗУРХАЙ: Морь, нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 14

Аргын тооллын 5 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 7,

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ШАР БАР ӨДӨР

 

  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 05.15-20.22
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 5 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Найралт эх одтой, шар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top