Жүжигчин Бернард Хилл 79 насандаа ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 06

 

Холливудын домог болсон бүтээлүүд болох "Титаник", "Бөгжний эзэн" зэрэг кинонуудад дүр бүтээсэн Их Британийн алдарт жүжигчин Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө. Түүнийг орон нутгийн цагаар 5-ны өглөө нас барсан хэмээн BBC суваг мэдээлсэн байна. 

Талийгаач Бернард Хилл 1970 оноос хойш Их Британи болон АНУ-ын олон тооны кино бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээсэн тэрээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байсан. Тэрээр 1997 онд "Титаник" кинонд хөлгийн ахмад Эдвард Жеймс Смитийн дүрийг бүтээсэн бол 2002-2003 онд дэлгэцнээ гарсан "Бөгжний эзэн" киноны 2 болон 3 дугаар ангид Роханы хаан Теодений дүрийг бүтээжээ.

Түүний тоглосон "The Responder" киноны хоёрдугаар анги өнөөдөр үзэгчдийн хүртээл болох байсан. Гэсэн ч харамсалтайгаар таалал төгссөн түүнийг чухам ямар шалтгааны улмаас нас барсан болохыг одоогоор олон нийтэд зарлаагүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top