Хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжлээрэй!

2024 оны 05 сарын 05

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хээр гадаа явахдаа ил гал түлэх, тамхи татах зэрэгтээ галыг бүрэн унтрааж, гал, түймрээс болгоомжлоорой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top