ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд таатай өдөр

2024 оны 04 сарын 30

Хонь

Өнөөдрийн төлөвлөгөө тань гадны хүчний шахалтаас болж ганхаж магадгүй. Хэрэв та төлөвлөгөөгөө “амьдруулахыг” хүсэж байгаа бол тэмцэх хэрэгтэй болно.

Үхэр

Үйл явдалд зарим талаараа гэнэн хандсанаас үүдэлтэй хэт сониуч байдлыг санамсаргүйгээр харуулж магадгүй юм. Таны хүсэл гайхалтай байж болох ч өнөөдөр хэрэгжүүлэхгүй байх нь дээр.

Ихэр

Хэрэв хэт их сөрөг энерги хуримтлуулсан бол түүнийг ямар нэгэн зүйл рүү чиглүүлэхийг хичээ. Бие махбодын хүч чармайлт шаардана.

Мэлхий

Бурханаас заяасан өгөөмөр авьяастай боловч авьяас тань лангуун дээр тоос цуглуулж, хатсаар уджээ. Түүнийг хэрэглээрэй.

Арслан

Өнөөдөр хайртай хүндээ ямар нэгэн зүйлийн талаар гүн андуурч байгааг нь тайлбарлах хэрэгтэй болж магадгүй. Тайван байхыг хичээ.

Охин

Таны эртнээс тарьсан үр өнөөдөр соёолж болно. Түүн дээр анзааралгүй санамсаргүй бүү гишгэ. Болгоомжтой байхыг хичээ.

Жинлүүр

Гэнэтийн үйл явдалд бүрэн бэлдэх боломжгүй ч тохиолдсон тэр мөчид бүрэн бэлэн байх нь таны хүч чадлаас хамаарна. Өнөөдөр таны нүдний өмнө түүхэн хэмжээний ямар нэг зүйл тохиолдож магадгүй юм.

Хилэнц

Өнөөдөр та маш нийтэч байх болно. Тиймээс чухал ажилд орох гэж байгаа бол өнөөдөр ярилцлаганд орохоор яараарай. Тэд таныг авах болно.

Нум

Өмнө нь дуусаагүй ажлууд ихээхэн саад учруулах болно. Хэчнээн их яарч байсан ч дуусгах хэрэгтэй байх шиг байна. Эсвэл өөр хэн нэгнийг олж, хамтар.

Матар

Өнөөдөр танд зориулагдаагүй зүйлийг бүү сонс. Харах, сонсох нь бага байх тусам тайван өнгөрөх болно.

Хумх

Таны байгаа нөхцөл байдлын гэнэтийн өөрчлөлт, үүнээс үүдэн гарах бүх үр дагаварт бэлэн байгаарай. Өөрчлөлтөд бэлэн байснаар та тайван хөдөлж чадна.

Загас

Өнөөдөр эвгүй байдалд орохгүй бөгөөд бүх зүйлд зохистой хариултыг хялбархан олох боломжтой. Хүмүүс танаас илүү олон асуулт асуухыг л хүсэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top