“Монгол ардын суут” түүхэн баримтат жүжиг үзэгчдийн хүртээл болно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 16

 

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэн 2016 онд тайзнаа туурвисан УГЗ Б.Баатрын найруулга "Монгол ардын суут" түүхэн баримтат жүжгийн 2024 оны 04-р сарын 22-ний өдрөөс эхлэн тайзнаа тоглох гэж байна.

Тус уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм.

Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой юм. Нацагдорж судлаач Л. Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичсэн болно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91313900, 96117878

Тасалбарыг: https://puppet.mn/event/2022

Насны ангилал: 12+

Зохиолч: Ц.Хулан /МУУГЗ/ Найруулагч: Б:Баатар /МУУГЗ/

Туслах найруулагч: М.Ариунтуяа /МУСТА/

Хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /МУУГЗ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top