ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 16

Аргын тооллын 4 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 8

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ЦАГААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 06.00-19.43
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 4 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Найралт эх одтой, цагаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top