Н.Энхбаярын ”хувийн” газар дээр Парламентын шинэ ордон босно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

Олон хүнийг хөлдөө чирч, олон аавын хүүг шоронгийн хаалга татуулсан Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлал буцжээ. Нэгэнт хувьчлал буцсан учраас газар болон обьект нь нийслэлийн өмч болсон гэсэн үг. Одоо тус хэвлэх үйлдвэрийн сэргээн засварлахаар оролдож буй туурин дээр Парламентын шинэ ордон барих нь. Энэ санаачилгыг Нийслэлийн удирдлагууд гаргаж, Засгийн газарт хүргүүлжээ.

Шүүхээс Сүхбаатар хэвлэх үйлдвэрийг авсан "Улаанбаатар таймс" менежментийн баг хууль зөрчсөн хэмээн үзэж, уг хувьчлалыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Харин энэ хэрэгт тухайн үед Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн өмч хувьчлалын комиссыг ахалж байсан болон менежментийн багт орж ажиллаж байсан хорь гаруй хүнээс тайлбар, мэдүүлэг авч найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх.

Гэвч хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байгаа газар дээр шинэ барилга сүндэрлэх цаг ойртлоо. Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн цаад эзэн, газрын өмчлөгч нь Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярынх гэж олон жилийн өмнөөс ярьж, бичсээр ирсэн. Харин Н.Энхбаяр өөрөө энэ талаар ямар нэгэн эерэг, сөрөг тайлбар өгсөнгүй.

Ямартай ч 15 сая долларын санхүүжилт нь шийдэгдсэн ч газар нь олдохгүй олон жил хүлээгдсэн төрийн ордны шинэ байр бусдын хувийн газар дээр “хүчээр” шахуу баригдах боллоо.

Харин тус хэвлэх үйлдвэртэй холбоотой дуулиан шуугиан үүгээр төгсгөл болохгүй гэдэг нь харагдаж байгаа. Тодруулбал хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотойгоор нэлээд хэдэн хүн ял сонсож, дараа жилийн сонгуульд зарим улс төрчийг тойгдох гол хөзөр хэвээр хадгалагдан үлдэж байх шиг.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top