Бишимбаев хэргээ нуухын тулд Салтанаттай АДИЛХАН ЭМЭГТЭЙГ ресторанд дуудсан уу?

2024 оны 05 сарын 03

Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев, “Гастроцентр” төвийн захирал Бахытжан Байжанов нарыг шүүх хурал өчигдөр /2024.05.02/ шүүхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Шүүхийн хэлэлцүүлэг прокурор Айжан Аймагановагийн ярианаас эхэлж, дараа нь хохирогч Салтанат Нукеновагийн ах Айтбек Амангельды тангарагтнуудад хандан шударга ёсыг эрхэмлэхийг гуйв. Яллах тал Бишимбаевын үеэл, хэрэг гарсан рестораны захирал Б.Байжановт хамаарах гэмт хэргийн талаар мэдээлээгүй гэх гэм бурууг үгүйсгэлээ.

Тэгвэл Салтанат Нукеноваг удаан тарчилж амьсгал хурааж байхад нөгөө хананы цаана нь Бишимбаевын уулзаж байсан эмэгтэй хэн болох нь олны анхаарлыг татаж байгаа. Дөрөвдүгээр сарын 17-ны шүүх хурлаар сайд асны өмгөөлөгч нар уг эмэгтэй болох блогер Гульнара Насырбековаг байцаахыг эсэргүүцсэн билээ.

Гэмт хэрэг болсон 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нд Бишимбаев ресторанд блогер эмэгтэйг дуудаж уулзсаныг Салтанатын хамаатан Кайрат Нукенов “Тэр манай дүүгийн хувцсыг Гульнара Насырбековад өмсгөн, ресторанаас гарч явснаар хяналтын камерын бичлэгт харуулж, үйлдсэн онц хэрцгий гэмт хэргээ нуухыг оролдсон” гэсэн юм.

ШҮҮХ ХУРАЛ: 

Салтанаттай маш адилхан төрхтэй Гульнара Насырбекова нь 17 мянган дагагчтай Instagram блог хөтөлдөг, зөв хооллолт, эмэгтэйчүүдийн гоо сайхны зөвлөгөө хүргэдэг аж. Гэмт хэрэг гарсны дараа блогер аккаунтаа хааж, “хувийн” болгожээ. Өмнө нь түүнийг дагасан хүмүүс л одоо контентыг нь үзэх бөгөөд шинэ дагагч хүлээж авахгүй байгаа аж.

Блогер эмэгтэй 51 настай, гурван хүүхэдтэй, нөхрөөсөө салсан байна. Бишимбаевын ярьж буйгаар Гульнаратай уулзах уулзалтыг Салтанат Нукенова өөрөө зохион байгуулсан гэж буй. Тэд рестораны сурталчилгааны талаар ярьсан гэж шүүгдэгч мэдүүлж байгаа юм.

Салтанатын талынхны хэлж буйгаар Бишимбаев гэмт хэргээ нуухын тулд эхнэртэйгээ адилхан эмэгтэйг “Гастроцентр”-т урьж, эхнэрийнхээ хувцсыг өмсгөж, гоёл зүүлтийг нь зүүлгээд камерт өртөн ресторанаас гарч явахыг ятгасан аж. Бишимбаевыг баривчлахад түүнд Салтанатын гоёл зүүлт байсан нь тогтоогджээ. Харин хэрэгтэн өөрөө ярихдаа “Салтанат уурандаа зүүлтээ тайлж, суултуур руу шидсэн” гэж буй. Гэвч шүүх шинжилгээний дүгнэлтээр зүүлтийг бүсгүй өөрөө тайлаагүй, түүний гараас хэн нэгэн тайлж авсан гэж тогтоогоод байгаа.

Хохирогчийн талынхан Бишимбаевыг амьсгал хураасан эхнэрийнхээ зүүлтийг тайлж авч, үеэл Байжанов нь Салтанатын гадуур хувцсыг авчран адилхан дүр төрхтэй бүсгүйд өмсгөхөөр ятгасан гэж үзэж байна.

Гульнарагийн аккаунт, зөвлөгөө

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.14.182) 2024 оны 05 сарын 17

Хамаагүй бишээ. Хэн бүхэн сургамж авах хэрэгтэй ш дээ. Адилхан эмэгтэйг дуудсан нь угаасаа ойлгомжтой байна. Мөн Салтанатын гарын хээ олдоогүй нь үүнийг илтгэж байна ш дээ. Хэргээ нуух гэж байсан ...

0  |  0
DR. ADITYA(102.88.43.150) 2024 оны 05 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.43.150) 2024 оны 05 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зочин(66.181.187.137) 2024 оны 05 сарын 04

Хасагийн хэрэг эдр олон долоо юм хуцаж байх шив адилхан хүмүүс байж битгий тийм новшийн комм бичээд байгаарай хөөё аль2 улсад ч иймл юм болж байгаа нэг хэрэгийгл хүүрнэж харуулла тэрэнд хахаж үхлээ юу новшоо

2  |  0
Охинтой аав(139.5.218.33) 2024 оны 05 сарын 08

Хаа байсан өөр улсад болсон Хасагийн хэрэг яах вээ!!! Өөрийн улсад болоод байгаа НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИДыг хүчирхийлэгч, бүлэглэн хүчирхийлэгч хүмүүсийг ярьж жигшиж шудрага шийтгэл хүлээлгэмээр байна!

4  |  4
Зочин(66.181.161.19) 2024 оны 05 сарын 05

Салтнат яахав ээ, та минь ээ. Бидэнд яг сонирхвол ийм төрлийн шийдэгдээгүй хэрэг байгаа шүү. Саваагүйтвэл Батхүүгийн кэйс гээд байна. Зоригийн хэрэг ч хуучраагүй л байна. Ядахдаа өөрсөдтэйгөө хамааралтай юмаар саваагүйтэцгээе л дээ! Яадаж л энэ эрх баригчид яг ямар мөнгөө тараагаад байна аа? Энэ бас л сонин сэдэв шүү.

7  |  0
Top