ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байхыг анхааруулж байна.

 

2024 оны 05-р сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top